Categories
мэдээ нийгэм

Завхан аймагт сураггүй алга болсон 15 настай охиныг эсэн мэнд олжээ DNN.mn

Самарт яваад сураггүй алга болсон хоёр иргэн эсэн мэнд олджээ DNN.mn

Хичээлээ тараад сураггүй алга болсон 15 настай охиныг онцгойгийнхон хайж байсан. Тодруулбал, Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт энэ сарын 21-ний 15:00 цагийн үед 15 настай хүүхэд сургуулиасаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:43 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн Жишиг хорооллын оршин суугч 15 настай эмэгтэй Н-г 11.21-ний өдрийн 23:55 цагаас эхлэн “Чигэстэй гол”, “Таван чихийн-Ам”, “Худгийн-Ам” гэдэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллажээ.

Улмаар охиныг эсэн мэнд олж, өнөөдөр буюу 11 дүгээр сарын 23-ны өдөр охиныг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Иргэд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд- эцэг эхийн хооронд ямар нэгэн нууц байхгүй, хүүхдүүдийн нууц зөвхөн эцэг, эхэд аюулгүй хадгалагдаж, тэднээс хамгийн зөв шийдэл, зөвлөгөө өгөх болно гэдгийг ойлгуулж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *