Categories
мэдээ нийгэм

Завхан аймагт их хэмжээний цианит натри асгарчээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт нийт 44 метр талбайд цианит натри асгарчээ.

Тус газарт уул уурхайн олборлолт явуулдаг “Баян-Айраг эксплорэйшн” компани хоёр дахь удаагаа ажлын хариуцлага алдсан байна.

Тус компани өмнө нь үйл ажиллагаандаа химийн хорт бодис ашиглаж эхлээд удаагүй байхдаа мөн ийм осол гаргаж байсан аж. Энэ удаад асгарсан цианит натри 10-15 минутын турш алдагдаж хөрсөнд шингэсэн байсныг тус компанийхан өөрсдөө цэвэрлэсэн байна.
Харин тухайн сулруулсан уусмалын шахалтын даралт хэр байсныг тодорхойлох боломжгүй аж. Түүнчлэн энэ хэргийн талаарх мэдээллийг оройтож мэдсэн гэдгээ аймгийн холбогдох албаныхан хэлж байгаа юм. Тодруулбал, тус компанийхан өөрсдөө асгарсан уусмалаа цэвэрлэснийхээ дараа аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *