Categories
мэдээ нийгэм

Завхан аймагт гарсан ой, хээрийн түймэр ОХУ-ын нутаг руу тархжээ DNN.mn

Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн Буга согоотын цуурай гэдэг газарт ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 8-ны өдрийн 15:13 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрынхан болон тойргийн сумын Гал түймэр унтраах, аврах анги, хилийн цэргийн ангийн төлөөлөл тэргүүтэй 324 гаруй хүн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Одоогийн байдлаар 7,200 орчим га газар түймэрт өртөж байгаль, экологид ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа аж.

Түймэр Монгол Улсын хилийн 57-58 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан шатжээ. Түймрийн зүүн урд талаас баруун урд тал хүртэл 5.6 километрт зурвас татах, цурамдаж унтраах ажиллагааг зохион байгуулж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иймд

  • Иргэн та бүхэн асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,
  • халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
  • гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *