Categories
амьдралын-өнгө мэдээ

Завхан аймаг: Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газарт автомашин, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газарт автомашин, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгчээ.

Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаа “Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Нэгдсэн эмнэлэгт ойрын түргэн тусламжийн тусгай зориулалтын бүрэн тоноглогдсон старикс маркийн хоёр ширхэг автомашиныг хүлээлгэн өглөө. Цар тахлын энэ үед эрүүл мэндийн салбарт шаардлгатай байсан автомашиныг гардуулан өгсөнд талархал илэрхийлье. Манай эмнэлэг нь УАЗ-469 автомашинаар дуудлагад явж, хэвтрийн өвчтөн тээвэрлэхэд хүнд байлаа. Одоо энэхүү автомашин дотроо хүнд өвчтөнүүддээ хүчилтөрөгчөө өгч, амилуулах, суурь тусламжаа үзүүлэх боломж бүрдлээ. Эрүүл мэндийн салбар, эмч ажилчдын өмнө тулгарч буй асуудлуудыг тухай бүр нь шуурхай шийдвэрлэж өгсөн аймгийн удирдлагад баярлалаа” гэв.

No description available.

Харуул хамгаалалтыг сайжруулах боломж бүрдлээ

Гэмт хэрэгтэй тэмцэх, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор аймгийн Цагдаагийн газарт мөн тоног төхөөрөмж, автомашиныг хүлээлгэн өглөө.

Улсын чанартай авто зам дагуух хяналтын цэг, төв суурин газрын хөдөлгөөнт эргүүлд зориулан дөрвөн ширхэг автомашин. Хурд хэмжигч гурван ширхэг, нийтийг хамарсан арга хэмжээний үед өргөн зурвасыг хамгаалалтад авахад ашиглах 100 ширхэг хамгаалалтын хайсыг тус Цагдаагийн газарт хүлээлгэн өглөө. Ингэснээр цар тахлын хүнд үeд иргэдэд эмнэлгийн түргэн тусламжийг шуурхай хүргэх, харуул хамгаалалтыг сайжруулах боломжийг бүрдүүллээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *