Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.08.07/-нд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
- Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл,
- Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар,
- Улаанбурхан өвчний нөхцөл байдал,
- Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид авах арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.