Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болно

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг оролцуулсан Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 16.00 цагт Төрийн ордны “Б” танхимд болно. Энэ үеэр Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын зарцуулалт болон хог хаягдал, орчны бохирдлын тухай, Орон сууц барих төслийг дэмжих тухай, Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх талаар 2015 онд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх талаар 2015 онд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Хөрс хамгаалал, махны экспорт, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоох асуудлыг хэлэлцэх юм байна. Хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар оролцох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *