Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын өр өмнөх оноос 779.5 тэрбум төгрөгөөр буурчээ || DNN.mn

Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 2021 онд 33.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1 тэрбум ам.доллар өсөж, өмнөх улирлаас 129.3 сая ам.доллароор буурсан байна.

Нийт гадаад өрийн

  • 37 хувь буюу 12.3 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг
  • 24.8 хувь буюу 8.2 тэрбум ам.доллар нь бусад салбарынх
  • 25.6 хувь буюу 8.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх
  • 7.7 хувь буюу 2.6 тэрбум ам.доллар нь Төв банкных
  • 5 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

Инфографик. Монгол Улсын гадаад өр 2015-2021

  • Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 866.3 (7.6%) сая ам.доллар, Төв банкных 342.1 (15.4%) сая ам.доллар, Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 19.9 (1.2%) сая ам.доллароор тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
  • Харин Засгийн газрын гадаад өр 1,67.6 (1.9%) сая ам.доллар, бусад салбарынх 32.2 (0.4%) сая ам.доллароор буурчээ.
Засгийн газрын нийт өр 2021 онд 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 779.5 (2.8%) тэрбум төгрөг, өмнөх улирлаас 35.2 (0.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Засгийн газрын дотоод өр өмнөх оноос 216 (19.0%) тэрбум төгрөг

  • гадаад өр 203.3 (0.8%) тэрбум төгрөг
  • өрийн баталгаа 183.9 (17.3%) тэрбум төгрөг,
  • барих-шилжүүлэх төрлийн концесс 176.3 (20.7%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
Засгийн газрын нийт өрийн 24.6 их наяд төгрөг буюу 90.9 хувь нь гадаад өр, 920.6 тэрбум төгрөг буюу 3.4 хувь нь дотоод өр, 876.5 тэрбум төгрөг буюу 3.2 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 673.9 тэрбум төгрөг буюу 2.5 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байна.

Засгийн газрын нийт өрөөс 2021 онд үндсэн төлбөрт 1.3 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 958.1 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн төлөлт 2021 онд өмнөх оноос 1.2 (47.1%) их наяд төгрөгөөр буурч, хүүгийн төлбөр 77.4 (8.8%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *