Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар хотын захиргааг Яармаг руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаан ээлжит хуралдаан үргэлжилж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хотын захиргааг Яармаг дахь барилга руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж буй аж.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэвэл Улаанбаатар хотын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэсэн шийдэл гарсан. Үүний дагуу хотын захиргааны шинэ барилга болох 11 давхар гурван блок барилгыг Яармагийн дэнжид барьж, ашиглалтад оруулахад бэлэн болсон билээ.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, “Хотын захиргааг Яармаг руу нүүлгэхгүй. Яармагийн дэнж дэх хотын захиргааны шинэ цогцолборыг Инноваци, технологийн төв болгон хөгжүүлэх саналтай байна” хэмээн мэдэгдсэн билээ. Энэ асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд Засгийн газрын хуралдааны шийдвэрийг өнөөдөр 14.00 цагт танилцуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *