Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байгаа аж.
Үүнд:
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
- Авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл,
- Тавантолгой дулааны цахилгаан станц төслийн явц,
- Их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх тухай,
- Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж нөөцийн талаар зэрэг 20 асуудал хэлэлцэж байгаа юм байна.
Засгийн газрын шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.