“Цэцэг” төвийн хажуугийн Засгийн газрын аравдугаар байрыг нээлттэй дуудлага худалдаагаар зарах гэж байна. Тус байрны эхэлж дуудах үнэ нь зургаан тэрбум төгрөг. Дуудлага худалдаа энэ сарын 18-ны 11.00 цагт ТӨХ-ны хурлын танхимд болох нь. Энэ байрыг 1958 онд Гэгээрлийн яамны байшин нэртэйгээр ашиглалтад оруулжээ. Барилгын урт нь 44 метр, өргөн нь 12 метр юм байна. 40 хүний суудалтай хурлын танхим, архивын өрөө, уулзалтын болон ажлын өрөөнүүд гэсэн 54 өрөө тасалгаатай гэж Төрийн өмчийн хорооноос мэдээлж байгаа. Дуудлага худалдаанд орох хүсэлтийг энэ сарын 18-ны 10.30 цаг хүртэл Төрийн өмчийн хорооны 420 тоотод хүлээж авах аж.
Categories