2022 оны 01 сарын 01-нээс Ойн судалгаа хөгжлийн төвийг татан буулгаж Ойн агентлаг байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргаад байсан билээ. “Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар 2022 оны зургаадугаар сарын 3-ны өдөр батлагдаж, ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуулиар тогтоосон. Ийнхүү “Ойн агентлаг” байгуулагдах ажил хуулийн дагуу явагдаж өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас “Ойн агентлаг” байгуулах тогтоол гарлаа.