Categories
мэдээ улс-төр

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар тов зарлажээ

Холбоотой ЗурагЗасгийн газар өнөөдөр 16.00 цагаас ээлжит бусаар хуралдахаар тов зарлажээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов албан ёсоор гараагүй байгаа ч цаг агаарын байдлаас шалтгаалан үүсэх болох хүндрэлийн асуудлыг хэлэлцэнэ гэх хүлээлт байгаа аж. Учир нь, ирэх 12, 1 дүгээр сард цас ихээр орох төлөвтэй байгаа тул цас, мөсний цэвэрлэгээний ажилд бэлтгэлтэй байх, шаардагдах хүн хүч, техник хэрэгсэл, санхүүжилтийг шийдэх зорилгоор засгийн газар ээлжит бусаар хуралдана гэх мэдээдэл байна. Мөн хуралдаанаар эрх баригч намын гишүүдийн дунд огцруулахаар яригдаж буй дөрвөн сайдын асуудал болон Далай ламын айлчлалтай холбогдуулан урд хөршөөс манай улсын холбогдох албаны хүмүүсийн дөрвөн томоохон уулзалтыг хойшлуулсан асуудлуудыг тухайлан хэлэлцэх талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *