Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар Таван толгойн цахилгаан станц хэмээх маш том бялуунаас татгалзаж, хувийн хэвшилд бэлэг барилаа

ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД

Арав хүрэхгүй жилийн өмнө монголчууд өмнийн говийг Ш.Гүрбазарын “Говийн ганц айл” зохиолоор төсөөлдөг байсан. Харин өнөөдөр тус бүсэд Монголын хамгийн том бүтээн байгуулалт явагдаж, хамгийн том татвар төлөгч өдөр ирэх тусам томорсоор байна. Энэ нь Оюу толгой компани юм. Гэтэл сар шинийн 1-нд Оюу толгойн удирдлага “Засгийн газар Таван толгойн цахилгаан станцын төслийг дэмжихээс татгалзлаа” гэсэн мэдэгдэл хийлээ. Энэ нь цөөнгүй хүнийг гайхшруулаад зогсохгүй, цаашид Таван толгойн цахилгаан станц баригдахгүй гэсэн ойлголтыг нийгэмд өгчихөв бололтой. Харин бизнесменүүд энэ шийдвэрийг өөрөөр харж байна. Гэхдээ тэдний харц Засгийн газрын үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа гэдгийг нуусангүй.

Эндээс Таван толгойн цахилгаан станцын төсөл гэж юу вэ гэсэн асуулт гарна. Оюу толгойд томоохон зэсийн орд илэрсэн арав гаруй жилийн өмнөөс шуугиж эхэлсэн. Энэ шуугианаар иргэний хөдөлгөөний удирдагчид тодорсон. УИХ маш их цаг алдсаны эцэст 2009 онд энэ ордыг ашиглах шийдвэр гаргав. Хэдийгээр гэрээ алдаатай оноотой тухай өнөөг хүртэл маргадаг боловч энэ төсөл өнөөдөр хамгийн их өгөөжтэй, ирээдүйтэй орчин цагийн барууны ганц томоохон хөрөнгө оруулалт. Монголчууд анх гэрээ хийхдээ “Цахилгааны хувьд санаа зоволтгүй. Таван жил тэсвэл бид цахилгаан станц барьчихна” хэмээн хулхидсан байдаг. Энэ гэрээ хэрэгжсэн бол 2014 оноос бид хэдэн хятад жолооч нарт хориг тавьчихдаг жаахан нүүрснээс жилд бэлэн 200 сая ногоон унагах байсан.

Дараагийн ээлжинд Оюу толгойг арай дөнгүүр хулхидав. 2013 онд Засгийн газрын хэмжээнд гарын үсэг зурж төслийн нэгж байгуулж Таван толгойн цахилгаан станцыг өнөө маргаашгүй барьж өгөхөө амлав. Харин таван жилийн дараа төслийг дэмжихгүй биш зүгээр л төсөлд оролцохоос татгалзаж байгаагаа мэдэгдэх нь тэр. “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэгчээр Оюу толгойг есөн жил хуурлаа. Өнөөдөр шууд төслөөс гарлаа гэдгээ ацаггүй зарласан маш зөв алхам. Хэрэв бид Оюу толгой компанийг хуураагүй байсан бол өдийд учраа олчих байсан гэдэгт олон бизнесмэнүүд итгэж байна. Нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинэчилж чадахгүй, III цахилгаан станцын бэлэн байгууламжийг шахмал түлшний үйлдвэр болгож чадахгүй хэдэн арван тэрбум төгрөг алдчихаад сууж байгаа Засгийн газар энэ аварга бүтээн байгуулалтыг хийнэ гэдэгт тухайн үед хэдэн хүн итгэж байсан бол. Засгийн газар мэдээж гар хумхин суугаагүй. Бидний олж мэдсэнээр төслийн нэгж байгуулж, тэр цахим хуудас ажиллуулдаг юм байна. Тэр цахим хуудсанд төслийн нэгжийн захирал мэндчилгээндээ “Таван толгойн цахилгаан станц төслийн үйл ажиллагаатай танилцахыг зорьж энэхүү хуудсанд зочилж буй танд нэн тэргүүнд талархал илэрхийлье. Монгол Улс маань эдийн засгийн эрчтэй хөгжлийн замд орох түүхэн цаг хугацааны өмнө тулж ирээд байна. Өмнийн говийн бүс нутагт хэрэгжиж буй уул уурхай, дэд бүтцийн аварга бүтээн байгуулалтууд үүнийг нотолно. Бүтээн байгуулалтын эдгээр мега төслүүд монголчууд биднээс удирдлагын шинэ арга зүй, хамтын ажиллагааны шинэ хандлага шаардаж буй юм. Түүний нэг нь “Таван толгой цахилгаан станц” мега төсөл юм.

Б и д т ө с л и й г хэрэгжүүлэхдээ цаг хожих явдлыг тэргүүн зэргийн зорилго болгон ажиллах агаад цаг алдах нь төслийн зардлыг өсгөдөг, улс орны дэвших хөдөлгөөнийг боодог тул алдаа гаргахгүй ажиллахыг эрмэлзэх болно. Түүнчлэн уг төсөл Монгол Улсын хөгжилд үлэмж нөлөө үзүүлэхийн сацуу шийдвэр гаргагчдын бүтээн байгуулалтын төсөлд хандах хандлагад нөлөөж, дараа дараагийн олон мега төслүүдэд ажиллах боловсон хүчин бэлтгэгдэн гарах болно гэдэгт итгэж байна. Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе!

Т ө с л и й н з а х и р а л Д.Батбилэг” гэжээ. Дээр нь 2013 оноос өнөөг хүртэл Төслийн удирдах хороо гэж 9-11 хүн ажиллаж байгаа бололтой юм. Энэ хороо нь голдуу яамдын газрын дарга нараас бүрдэнэ. Сонирхолтой н ь 2 0 1 3 – 2 0 1 6 о н д э н э хороонд Ерөнхий сайд асан М.Энхсайхан ажиллаж байсан. Энэ тохиолдолд төсөлд хүний өөрийнгүй л итгэнэ. Мөн Засгийн газар тогтоол гаргаж төслийн тендер зарлав. Мөн дээрх цахим хуудсанд “Цахилгаан станцын зураг төслийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай байгууллага хийж гүйцэтгэж байгаа бөгөөд тооцоолол, төлөвлөлт, ашиглалтын үеийн үр ашигтай, найдвартай ажиллах нөхцөлийг илүү нарийвчлан тодорхойлсон” гэдэг үг давхиж явна. Эцэст нь төслийн шалгаруулалт болоод Монголын MCS, Японы Marubeni компани шалгарсан гэх мэдээ байх юм. Засгийн газар нь тогтоол гаргаад, нэр хүндтэй улстөрч нь төслийн удирдах хороонд ороод, харь гаригаас харж болох цахим хуудсаар үлгэр ярихаар Оюу толгой бүү хэл хар сэртэйгээрээ алдартай Оросын аюулаас хамгаалахын Берия ч байсан итгэх байсан биз.

ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ ЯАГААД ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ БОЛОХГҮЙ ГЭЖ…

Олон хүнд Оюу толгой цахилгаангүй болох нь гэсэн түгшүүр төрж байгаа бололтой. Инээдтэй нь энэ компанид ямар ч хохирол гарахгүй. Тэдэнд цахилгаанаа хятад, монголоос авахад ямар ч ялгаа байхгүй. Харин монголчуудын хувьд асар их ялгаа бий. Хог болоод байгаа нүүрснээс жилдээ багаар тооцоход 200 сая ногоон унагана. Дээр нь ажлын байр, ханган нийлүүлэлт, татвар гээд санаанд оромгүй их мөнгө орж ирнэ. Энэ төсөл хэрэгжихэд дэд бүтэцтэйгээ нийлээд хамгийн ихээр тооцоход 1.8 тэрбум ногоон байхад хангалттай. Өнөөдөр дэлхий дээр хямд мөнгө (хүү багатай) маш их бий. Оюу толгойд энэ мөнгийг өгөх сонирхолтой олон санхүүгийн байгууллагууд байгаа. Учир тэд ирээдүйд үнэ нь өсөх, зах зээл нь найдвартай томорч байгаа зэсийн орд ухаж байна. Таван толгойн цахилгаан станцыг хэн ч барьсан оруулсан хөрөнгөө удаан хугацаагаар тооцоход аравхан жилийн дотор нөхнө. Оюу толгойн хувьд энэ тиймч их мөнгө биш. Энэ компани өөрөө цахилгаан станцаа барьчихвал ашиг нь хэдэн арван сая ногооноор нэмэгдэнэ. Тэгвэл яагаад тэд энэ ашгийг хүртэхийг хүсэхгүй байна гэдгийн зах зээлийн эдийн засагч хялбархан тайлбарлаж байна. Энэ компани хөрөнгө оруулалт хийсэн цагаасаа эхлэн гэрээнээс гажууд зүйл үйлдээгүй. Хэрэв үйлдсэн бол Монголын шүүх шийдвэр гаргаад энэ компаниас чамгүй юм зулгаачих боломжтой. Ө н ө ө д ө р ц а х и л г а а н үйлдвэрлэх ямар ашигтайг эдийн сургуулийн I курсын оюутан ч мэднэ. Тэр тусмаа Таван толгойн цахилгаан станц бол хот айл хотноосоо аргал авч түлдэгтэй адил өндөр ашигтай төсөл. Маш хямд нүүрс хашааны гаднаасаа авчихна. Цахилгаанаа зах зээлийн үнээр, урт удаан х у г а ц а а н ы т ө л б ө р и й н чадвартай хэрэглэгчид зарчихна. Ирээдүйд хятадын цахилгаантай өрсөлдөх бүрэн боломжтой. Харин Оюу толгой компани цахилгаан станц барих нь “түүгээр яваа гайг үүгээр дуудна” болох аж. Учир нь тэдний өнөөгийн оруулсан хөрөнгө багадаагүй. Бас ихдээгүй. Багадаагүй гэдэг нь хөрөнгө оруулалтаа нөхөх болоогүй. Харин ихдээгүй гэдэг нь ямар ч нөхцөлд ашгаа нөхөх баталгаатай. Ийм тохиолдолд тэд цахилгааны үнээс жаахан ашиг харж дахин хөрөнгө оруулалт хийх сонирхол бага. Харин тэдний нөлөөн дор барууны ертөнцийн захын компани энэ бүсээс мөнгө хийх боломжтой. Харамсалтай нь Оюу толгой бүс нутагт өөр компани орж ирэхэд нөмөр нөөлөг болох нь бүү хэл зарим тохиолдолд өөрийгөө яая гэсэн нөхцөл үүснэ. Энэ нь америкчууд ө д ө р , ш ө н ө г ү й а л а н хядагчдаас айдагтай төстэй зүйл болсон гэнэ. Оюу толгой компаний удирдлага өглөө сэрэх бүрдээ өнөөдөр хэн нь манай компанийг луйварчин, хулгайчаар дуудах бол гэсэн айдастай сэрнэ. Нэг хэсэг иргэний хөдөлгөөнийхөн тус компаний хөрөнгө оруулалтыг эсэргүүцэж машин тэргийг унагааж байсан. Хожим тус компаний ажилтан нэгэн эмэгтэй монголчууд энэ компанид шулуулж байгаа тухай шуугиан тарьсан. Т ү ү н э э с х а м а а р а л т а й нэгэн этгээд Оюу толгойг нийгэмчилнэ гэсэн уриагаар эрхэм гишүүн “поп” хоч зүүсэн. Энэ бүхэн Оюу толгойнхонд дахин хөрөнгө оруулах нь бүү хэл оруулсан хөрөнгө нь баталгаатай эсэхэд эргэлзээ төрүүлнэ.

О ю у т о л г о й н г э р э э г иргэний хөдөлгөөнүүд хянах тухай уриалах нь тийм ч ноцтой үзэгдэл биш. Рио тинто компани дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулж муу, сайныг үзсэн компани. Хаа газар баян компаний ул шагайж явдаг татварын байцаагчаас эхлээд төрийн түшээд байдаг гэдгийг тэд мэднэ. Анх эрх барьж байхдаа гэрээ хийсэн намын сайд, дарга нар олон жилийн дараа дахин эрх барихдаа Оюу толгойн гэрээг хянах тухай ярьж байгаа тухайн компанийн хувьд асуудал. Гэхдээ тэд тухайн компаний гэрээ зөрчсөн асуудал ярихгүй. Эх орон ард түмнийхээ төлөө гэсэн коммунист уриагаар л гэрээг эргэн харахыг уриална. Үнэн хэрэгтээ өөрийн жижиг сонирхол л эсэргүүцлийг өдөөсөн байдаг. Өнөөдөр Оюу толгой хамгийн их татвар төлөгчөөс гадна популизмын хамгийн том талбар болсон. Энэ тохиолдолд тэд цахилгаан станц барих тухай сонсохыг хүсэхгүй нь ойлгомжтой. Иргэд мэдээлэл муугаас буруу, зөрүү ойлголттой байж болно. Харин эрх баригчид хамгийн том татвар төлөгчөө сүрдүүлнэ гэдэг нь ойлгомжгүй үзэгдэл. Улс төрийн товчоо байхгүй болсон өнөө цагт хүнээс загнаж мөнгө авдаггүй, бас хөрөнгөд халдаж болохгүй гэдэг нь дэлхий тогтсон жишиг. Бид энэ жишгээс гажиж болно. Дэлхийн дэглэм үүнийг зөвшөөрөхгүй. Дэлхий бүү хэл хэдхэн хятад жолооч л бидний амин зуулгыг хэд хоног тасалж орхисон түүх бий. Гэвч Оюу толгой мэдэгдэлдээ Монголоос цахилгааны эх үүсвэр авах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн. Бас уурхайн талбайдаа станц барих боломжтой гэсэн цөхрөнгүй мэдэгдэл хийлээ.

МОНГОЛ ДАХЬ ХАМГИЙН ТОМ БЯЛУУГ ХӨРӨНГӨТНҮҮД ЯАГААД СОНИРХОХГҮЙ БАЙНА

Засгийн газар энэ төслөөс татгалзаж байгаа нь маш зөв шийдвэр. Бонд гаргаж Оюу толгой ашгийг хүртэж байгаа зэсийг олборлох цахилгаан станцыг монголчууд нийтээр төлнө гэдэг нь буруу. Харин ашгийг хүртэж чадах хувийн хэвшлүүд хоорондоо гэрээ хийхэд дэмжлэг үзүүлэхэд л хангалттай.

Монголчуудыг барууныхан Азийн ардчиллын бамбар хэмээн хөөргөдөг. Харин х я т а д у у д ы г х ү н и й э р х зөрчөөд зогсохгүй, хязгааргүй патент хулгайлагч, юань, долларын зохиомол ханшаар америкчуудыг мөлждөг хэмээн өдөр шөнөгүй зүхдэг. Үнэн хэрэгтээ 1972 онд Мао, Картер нар Оросын эсрэг стратегийн гэрээ байгуулснаас хойш коммунист хятадад хязгааргүй хөрөнгө оруулалт цутгасан. Түүнээс хойш Дэн Сяпоны 20 жилийн эринд бүр их цутгасан. Энэ их урсгал Тянь А Миний талбайд болсон хядлагатай холбогдон хоёрхон жил тасарчээ. Ганцхан жишээ дурдахад Дэний 20 жилд Английн харьяа Хонконгоос 200 тэрбум ногоон цаастай тэнэх хөрөнгө оруулалт хийчихсэн байдаг. Дээр нь зүүн өмнөд Ази, барууныханы хөрөнгө оруулалт толгой эргэм тоотой. Харин нөгөө магтаад байдаг монгол нь сүйрч байхад тавхан тэрбум ногооны хүү, хугацаатай зээлүүлж байх жишээтэй. Эндээс харвал барууныхны ам ажил хоёр алд дэлэм зөрдөг мэт харагдана.

Хятад, монгол хоёрын нэгэн ялгаатай сэтгэхүй байдаг. Хятадууд хүнээс мөнгө салгахдаа нэг хацрыг чинь алгадвал нөгөө хацраа тавьж өг гэдэг зарчим баримтлана. Өөрөөр хэлбэл хүнээс мөнгө салгахдаа дур хүслийг тавьж ханга гэсэн үг. Эдийн засагт яг энэ зарчмыг Дэн Сяопин, түүний алдааг зассан Ерөнхий сайд Жү Рүнжи хэрэгжүүлсэн байдаг. Тэд хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлсэн. Тэдний хөрөнгийг булаах хэн нэг нь гацаахыг хориглосон. Нэг мөнгө зарахгүй хоёрхон хуудас цаасан дээр энэ үгээ бичээд намын үүрүүдэд явуулсан. Ингээд л толгой эргэм их хөрөнгө татаж чадсан гэнэ.

Х а р и н м а н а й х а н хөрөнгө оруулагчийг буяны байгууллага мэтээр хардаг. Хараад зогсохгүй тулгадаг. Оюу толгойд хандаж байгаа б а й д л а а с х а р а х а д т э д тэрбум тэрбумаар хөрөнгө оруулчихаад хамаг ашгаа монголчуудад өгөх ёстой. Харин Оюу толгой компани х э д э н т э р б у м н о г о о н ы зээлийн хүү төлөөд өвс идэж, ус уугаад хэвтэж байх ёстой гэсэн сэтгэлгээгээр хандана. Өдөрт хэдэн сая төгрөг татварт төлж байсан уул уурхайн компанийг захын нэг татварын эсвэл, мэргэжлийн хяналтын байцаагч очоод лацдаж орхино. Хөрөнгө оруулагч дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдгийг я с м а х а н д а а м э д э р н э . Р.Амаржаргалын хэлснээр Монголд гэрээ хэлцлийн хууль алга. Өмчийн хамгааллын х у у л ь б а й х г ү й . Х а р и н хөрөнгийн үйл ажиллагааг зогсоох, булаах үй түмэн журам бий. Хэрэгжүүлэгч нь хязгааргүй эрхтэй захын нэг түшмэл өмчлөлд халдах, хураах, үйл ажиллагааг нь зогсоох бүрэн эрхтэй. Үүгээрээ хятадаас ялгаатай. Тийм хэдэн их наядаар орсон ногоон цаас монголд орж ирээд ганц, цахилгаан станц, цэвэрлэх байгууламж барих сонирхолгүй гэнэ. Бэлэн мөнгө, төсөл бариад орж ирсэн хөрөнгө оруулагчийг эсвэл намын даргын цүнх барьсан бацаан, эсвэл төрийн түшмэл нэртэй этгээд хүүхэн “төсөл яах вэ надад юу өгөхөөс төслийн хувь заяа шалтгаална” гээд суучихна. Уг нь монголд жорлон барьсан ч мөнгө хийх боломж бий. Дэлхийд мөнгө бий. Харамсалтай нь монголчууд хүний мөнгийг өөрийн мөнгө гэж сэтгэдэг. Харин өөрийн 100 төгрөгийн төлөө микроны жолоочтой цусаа гартал зодолддог сонин улс гэнэ.

Х.Баттөгс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *