Үерийн улмаас суудлын вагон осолдсон хэрэг өнөөдөр үүрээр гарсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Засгийн газар шуурхай хуралдаан зарлажээ. Хуралдааны талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг хэлэхдээ “Төмөр замын асуудлаар Засгийн газар шуурхай хуралдаж байна. Төмөр замыг засах сэлбэг Оросоос авч байгаа. Газар дээр нь холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.
Түүнээс гадна хүн амины хэрэг гарсан өглөөнөөс хойш Ерөнхий сайд холбогдох газруудын мэдээллийг авч байгаа. Хариуцлагын асуудлыг холбогдох газруудын дүгнэлт гарсны дараа хөндөнө. Энэ жил танхимынхаа хүрээнд Засгийн газар хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Үүний хүрээнд дүрэм журам гаргаад бүх яам, агентлагт хүргүүлсэн” гэсэн тайлбар хийжээ.