Маргааш
буюу есдүгээр сарын 14-нд Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Энэ удаагийн
хуралдаанд танхимын шинэ гишүүд оролцоно. Өнгөрч буй энэ долоо хоногт Засгийн
газрын нэр бүхий зургаан гишүүнийг УИХ-ын ээлжит бус чуулганаар томилсон.
Тодруулбал, Шадар сайдаар Ц.Оюунбаатарыг, БОНХАЖ-ын сайдаар Н.Батцэрэг, Сангийн
сайдаар Б.Болор, БХБ-ын сайдаар З.Баянсэлэнгэ, ЗТ-ийн сайдаар М.Зоригт,
Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайхан нарыг томилсон билээ.