Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.09.26/ болж байна.

Хуралдаанаар,

  • Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл,
  • “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Ерөнхий сайдын Төв, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажилласан дүн,
  • Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын талаар,
  • Ургац хураалтын явц зэрэг 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн танилцуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *