Засгийн газрын ээлжит (2022.10.05) хуралдаан болж байна. Эргэн сануулбал, өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд 2023 оны төсвийн төслийн талаар мэдээлэл өгсөн юм.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Оны эхэнд манай улсын валютын нөөц 4.4 тэрбум ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар 2.4 тэрбум ам.доллар болсон. Иймд нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай. Манай улсын инфляци өсч, эдийн засгийн өсөлт саарч байна. Иймээс эдийн засгийг тогтворжуулах шаардлагатай. Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлого чангарна, төсвийн алдагдлыг 1.5 их наяд төгрөгөөр бууруулна” гэж мэдээлж байв.
Өнөөдрийн хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.