Засгийн газар ээлжит хуралдаан өнөөдөр 13.00 цагт болохоор товлогдсон байна. Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм байна.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
- Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиудын төсөл – Г.Занданшатар
- Орон сууц хувьчлах тухай – Г.Занданшатар
- Ипотекийн хөтөлбөрийн журам батлах тухай -Ч.Хүрэлбаатар
- Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн тухай -Ч.Хүрэлбаатар
- “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх” төслийн тухай -Ч.Хүрэлбаатар
- Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай – Д.Цогтбаатар
- Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Алимовын Монгол улсад хийх айлчлалын тухай – Д.Цогтбаатар
- Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай – Н.Энхболд
- Журам батлах тухай- Н.Энхболд
- Дуусаагүй барилга балансаас балансад шилжүүлэх тухай – Х.Баделхан
- Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай – Ц.Цогзолмаа
- Хэлэлцээр батлах тухай /Агаарын харилцааны тухай Люксембургийн Их Гүнт Улс/ – Ж.Бат-Эрдэнэ
- Хэлэлцээр батлах тухай /Агаарын харилцааны тухай Бүгд Найрамдах Мальта/- Ж.Бат-Эрдэнэ
- Хэлэлцээр батлах тухай /Бүгд Найрамдах Чех Улс/ – Ж.Бат-Эрдэнэ
- Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай – Б.Батзориг
- Үзэсгэлэн худалдааны тухай – Б.Батзориг
- Бусад асуудал – У.Хүрэлсүх
ТАНИЛЦУУЛАХ АСУУДАЛ
- “2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар -Г.Занданшатар
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар-Г.Занданшатар
- Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2017 оны жилийн эцсийн дүнгийн талаар – Г.Занданшатар
- Төрийн өмчийн компаниудын 2017 оны үйл ажиллагааны талаар – Г.Занданшатар
- Сургууль, цэцэрлэгийн газрын асуудлын талаар -Г.Занданшатар
- Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар – Г.Занданшатар
- Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар- Г.Занданшатар
- Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар – Н.Энхболд
- Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар – Ц.Даваасүрэн
- Эмээлт хөнгөн үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийг санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар – Б.Батзориг