Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар өнөөдөр (2021.06.29) 09:00 цагаас ээлжит бусаар хуралдаж эхэллээ.

Хурлаар 2021 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.

Өнгөрсөн долоо хоногт ҮАБЗ төсөвт тодотгол хийх замаар хүүхдийн 100 мянган төгрөг болон тог, ус, дулаан, цахилгааны төлбөрийн хөнгөлөлт, тэтгэмжийг он дуустал олгох тухай асуудлыг хэлэлцсэн. Засгийн газар уг асуудалд дэмжсэн байр сууринаас хандсан бөгөөд УИХ-д холбогдох тогтоолын төслийг хүргүүлэхээр болсон билээ.

Эргэн сануулахад, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хүүхдийн мөнгөний асуудлаас эхлээд улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Засгийн газар улсын төсөвт тодотгол хийх чиглэлээр ажиллаж байна. Удахгүй УИХ-д өргөн барина. Өргөн барьсны дараа УИХ хэлэлцэж, шийдвэрээ гаргана” гэж мэдээлж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *