Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар 14.00 цагт хуралдана DNN.mn

ЗАСГИЙН ГАЗАР: Эрдэнэт, Оюутолгой ордын ашиглалт, зэсийн боловсруулалтыг  нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаа хийдэг билээ. Гэхдээ өчигдрийн /2022.09.21/ хуралдаан хойшилж, өнөөдөр болгож хойшлуулсан.

Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лондонгоос ирээгүй байсан юм.

Тэрбээр энэ сарын 19-ний өдөр буюу өнгөрсөн даваа гарагт II Элизабет Хатан хааныг сүүлчийн замд нь үдэх Төрийн оршуулгын ёслолд Монгол Улсыг төлөөлж оролцож, Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн билээ.

Засгийн тэргүүн өнөөдөр /2022.09.22/ ирсэн бөгөөд 14.00 цагаас хуралдаж эхлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *