Categories
мэдээ улс-төр

Засаг дарга Э.Бат-Үүл нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргалаа

“Ноцтой мэдээ”
сонины 34 дахь дугаарт “17 жил таг дарагдсан С.Зоригийн аллага илэрчээ” гэсэн
гарчигтай нийтлэл бичигджээ. Уг нийтлэлд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл
хэргийн газарт байсан болон үнэн мөнийг нуун дарагдуулсан тухай тусгасан
байна. Үүнтэй холбогдуулан Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Алтанхуяг, В.Гомбодорж нар
өнөөдөр хэвлэлийн хурал хийлгэлээ.

Өмгөөлөгчид
“С.Зоригийг иргэн Э.Бат-Үүл алсан мэт илтэд гүтгэн, гүжирдсэн өнгө аястай
нийтлэл бичигдсэн байна. Бодит байдалтай нийцүүлэхгүй, худал мэдээлэл тараасан
учраас энэ бол гэмт хэрэг. Үүнийг бичсэн хүн, үнэн гэдгийг баталж чадахгүй бол
хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ” хэмээв. Мөн
нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нэр төрөө сэргээлгэхээр, үнэн худлыг шийдэж
өгөхийг хүсч хуулийн байгууллагад гомдол хүргүүлж байгаа юм байна.

Эргэн
сануулахад, хэрэг гарсны дараа С.Зориг агсны гэрээс түүний цагаан өнгийн малгай
олдсон байдаг. Үүнтэй холбогдуулан хэрэгтнээр татаж байсан ч, гэм буруугүй
гэдгийг нь цагдаагийн байгууллага тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.

One reply on “Засаг дарга Э.Бат-Үүл нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргалаа”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *