Баруун аймгуудаар үе үе усархаг бороотой байгаа тул зарим голууд үерлэсэн байна. Ховд аймгийн Жаргалант сумын Буянт голын усны түвшин 345 см буюу үерийн түвшнээс 5см‑ээр, Мянгад сумын Ховд голын усны түвшин 253 см буюу үерийн аюултай түвшнээс 13см‑ээр, Булган сумын Булган голын усны түвшин 335см буюу үерийн түвшнээс 5см‑ээр, Манхан сумын Төгрөг голын усны түвшин 471см буюу үерийн түвшнээс 31см‑ээр тус тус давж үерлээд байгаа юм байна. Мөн Сэлэнгэ гол үертэй байгаа ажээ.
Ийм учраас аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс эдгээр голын эрэгэ дагуу нутаглаж буй ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, аялал зугаалга зохион байгуулахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын усанд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулаа.