Манай орны ихэнх гол мөрний усны түвшин есдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар өмнөх өдрийнхөөс таван см орчим буурсан хэдий ч зарим голууд үертэй хэвээр байна.
Тухайлбал Орхон, Сэлэнгэ, Бэлтэс, Үүр, Байдраг, Чонохарайх, Баруунтуруун, Хэрлэн, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, ус судлалын Халх-Баянхошуу, Улз-Эрээнцав харуул орчимд үерийн аюултай түвшинг 10-20 см давсан байдалтай байна.
Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Үерийн түвшинг 5-20 см давсан гол мөрөн |
Үерийн аюултай түвшинг 10-20 см давсан гол мөрөн |
Орхон, Сэлэнгэ, Бэлтэс, Үүр, Байдраг, Чонохарайх, Хэрлэн, Онон, Улз |
Халх гол Ялалт баг, Улз гол Эрээнцав орчимд |