Categories
мэдээ улс-төр

Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах асуудлыг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 91.9 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлсэн юм. Тухайлбал, “Тусгай хамгаалалтад авахаар хууль санаачилсныг буруутгахгүй. Гол нь Хууль, шийдвэрийн төсөл өргөн мэдүүлэх журмын тухай хуулийг зөрчсөн тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг нь бодох учиртай. УИХ-ын гишүүн хууль санаачлаад Засгийн газраас санал авахаар хүргүүлдэг. Түүнийг нь яам бүр судалж үзээд саналаа өгч, Засгийн газрын хуралдаанаас нэгдсэн санал гардаг. Гэтэл энэхүү тогтоолын төсөлд Засгийн газар санал өгөөгүй байгаа. Цаашдаа хуульд нийцэхгүй юмыг анхаарах шаардлага байна” гэж байв.

Үүний дараа Органик хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 75.8 хувийн саналаар дэмжин баталсан юм. Чуулганы хуралдаан үдээс хойш үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *