Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/125,
126, 128 дугаар захирамж гаргасан байна. Захирамжаар Нийслэл, дүүргийн төсвийн
ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн
аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган “Хязгаарлалттай”
дүгнэлт авсан нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж,
нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүү, Багануур дүүргийн
Засаг дарга Б.Бямбадорж нарт албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20
хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэжээ.
Мөн “Хариуцлага тооцох тухай”
Б/129 дугаар захирамж гаргаж Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн
2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр
материаллаг шинжтэй зөрчил гарган “Хязгаарлалттай” дүгнэлт авсан Багануур
дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Батням, нийслэлийн Авто замын
газрын ахлах нягтлан бодогч Ж.Сүрэнжав, Халамж үйлчилгээний газрын ахлах
нягтлан бодогч Б.Гэрэлтуяа, Эрүүл мэндийн газрын ахлах нягтлан бодогч
Э.Нардандал нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах
арга хэмжээ авчээ. Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржид эрхэлсэн
ажилдаа хариуцлагатай хандаж ажиллахыг анхааруулж, сахилгын шийтгэл ногдуулсан
тухай шар карт өгсөн байна.
One reply on “Зарим дарга нарт сахилгын шийтгэл ногдуулжээ”
Have you ever considered about including a little bit more than just your articles?
I mean, what you say is fundamental and everything.
But think about if you added some great graphics or video clips to give your
posts more, “pop”! Your content is excellent but with pics and videos, this site could certainly be
one of the most beneficial in its niche. Superb blog!