БНХАУ-ын “Beijing International Hotel, Convention center”-д энэ сарын 12 буюу өнгөрсөн бямба гаригт манай түүх, соёлын үнэт өв болох Занабазар бурханыг дуудлагаар худалдаагаар орууллаа. Алт болон хүрэл металл бүхий энэхүү бурхан нь 52 см өндөртэй, 37 см өргөнтэй юм байна. 17 дугаар зуунд бүтээгдсэн Занбазар бурханыг БНХАУ-ын иргэн 73 сая гаруй юань буюу Монгол төгрөгөөр 26 тэрбум төгрөгөөр худалдаж авсан талаар эх сурвалж мэдээллээ.
Монгол орны түүх дурсгалтай холбоотой энэ ховор өвийг хилийн чанадад ийн худалдаалсан талаар албаны эх сурвалжууд одоогоор мэдээллээгүй хэвээр байна.