Categories
мэдээ нийгэм

Замын-Үүдийн боомтоор 25167 чингэлэг импортын ачааг хүлээн авчээ DNN.mn

Нүүрсний чингэлэг тээвэр удахгүй эхлэх нь

Засгийн газрын 2022 оны 27 дугаар тогтоолын дагуу импортын ачаа барааг Эрээн боомтоос чингэлгээр тээвэрлэж хилийн бүсэд байгуулсан талбайд солилцох ажлыг хэрэгжүүлээд байгаа билээ.

Тус тогтоол гарснаас хойш Замын-Үүдийн боомтоор 21366 авто машинаар 25167 чингэлэг импортын ачааг хүлээн авчээ. Засгийн газрын тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу Хятадын тал үдээс өмнө хилийн шугам дээр бэлтгэсэн талбайд ачаатай чингэлгийг буулгаад гарсны дараа үдээс хойш Монголын тал ачаатай чингэлгийг хилийн шугам дээрх талбайгаас авч Замын-Үүдийн бус нутгийн логистикийн төв буулгах хуваариар ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *