Categories
мэдээ нийгэм

Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн үнэ гурван сая төгрөг байгаа нь хямдхан

Ачаа тээвэр өмнөх оны мөн үеэс 7.2 сая тонн буюу 70.5 хувиар өсчээ

Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээллээ.

Монголын тал руу гарах ачаатай чингэлгүүд энэ долоо хоногтоо дуусна. Өмнөх гарсан хоосон чингэлгүүдийг буцаах ажлууд эхэлж байна.

Өмнө зогсчихсон байсан уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр эхлэх нөхцөл бүрдэж байна. Нэгдүгээр сарын 26-27-ноос эхлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятадын тал авч эхэлсэн. Одоогоор 170 орчим тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийг гаргаад байна.

Эрээн хотод хөл хорио тогтоосон учир бараа материалыг өргөн царигийн галт тэрэгт ачих боломжгүй байгаа аж.

Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн үнэ 3-3.5 сая төгрөг байгаа нь хямдхан байна. 25 тонн ачааны 600 гаруй км зам туулах жишиг үнэ нь ачааны зэргээс хамаарч 3-6 сая төгрөгийн байгаа гэж албаныхан мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *