Categories
мэдээ нийгэм

Замын-Үүдэд Спорт цогцолбор барих ажил хууль зөрчсөн гэв

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт баригдаж буй 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч компани болох “Фронт гейт ХХК”-тай хамаатуулж, тендерийг будлиантуулсан талаарх нэвтрүүлэг телевизээр цацагдсан. Тиймээс Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийг шүүхэд хандан нэр төрөө сэргээлэхээ мэдэгдсэн билээ. Харин сэтгүүлч Л.Пүрэвням бэлтгэсэн нэвтрүүлэгтэй холбогдуулан өнөөдөр “Монгол ньюс”-ын мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Соёл спортын цогцолбор барихад нийт таван тэрбум 800 сая төгрөгийн тендерийг хууль бусаар “Фронт Гейт” компанид 2013 онд өгсөн гэж тэр онцолсон юм.

Түүнчлэн сэтгүүлч Л.Пүрэвням хэлэхдээ “Соёл, спорт цогцолборын барилгын үндсэн хийц бүтээцийг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйл заалтыг зөрчсөн. Мөн барилгын захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч байгууллагын хоорондын ажлын уялдаа холбоо хангалтгүй, дотоодын хяналт сул, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн мэдлэг хангалтгүй, барилгын талбайн инженерүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулалгүй хэд хэдэн инженер сольсноос хариуцах эзэн нь тодорхой бус болсон. Ингэснээр барилгын норм ба дүрэм зөрчигдөж, барилга угсралтын ажил удааширч өнөөг хүрсэн” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *