Categories
амьдралын-өнгө мэдээ

Замын-Үүд боомтын ариутгалын хаалгыг шинээр суурилуулжээ

Засгийн Замын-Үүд дэх ачаа тээврийн нөхцөл байдлыг сайжруулахаар түр ажлын хэсэг томилоод байгаа билээ.

Тэгвэл энэ сарын 6-аас эхлэн ачаа тээврийн машины тоо нэмэгдэж, өмнө нь 100 орчим байдаг байсан бол одоо 60 хувиар нэмэгдэж 160 гаруй ачааны машин тогтмол нэвтэрч байгааг Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ. Тодруулбал, өчигдөр 164 ачааны машин хилээр нэвтэрчээ.

Энэ нөхцөл байдлаараа ажил урагшлаад байвал ирэх сараас хэвийн горимд шилжинэ хэмээн үзэж байгаа ажээ. Түүнчлэн БНХАУ-ын Эрээн хотод гацаад байсан 2,000 гаруй машин ачаа, бараа Замын-Үүд боомтоор нэвтэрч орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, Эрээн хотын гаалийн хашаанд байсан ачаанууд татагдсан аж. Үе шаттайгаар татах ажлууд хийгдэх бөгөөд одоо Эрээн хотод буусан, Эрээн хотын гааль дээр бүрдүүлэлт хийгдээгүй ачаанууд бүрдүүлэлт хийгдсэний дараа манайх руу шилжих аж.

Замын-Үүд дэх гаалийн газраас ачаа, тээврийн машины бүрдүүлэлт, хяналт, шалгалтыг цаг алдалгүй шуурхай хийж дуусгах мөн БНХАУ-ын Эрээн хот дахь гаалийн газартай нөхцөл байдлыг сайжруулах тал дээр хамтран ажиллаж, энэ хүрээнд өнөөдөр олон улсын стандартад нийцсэн ариутгалын хаалгыг Замын-Үүд дээр авчирсан байна. Эхний ээлжинд гарах буюу экспортын ариутгалыг хийх бөгөөд туршилтын ажлыг эхлүүлжээ. Харин импортын хэсгийн хаалгыг ирэх сарын эхээр угсарч дуусахаар ажиллаж байгаа гэв.

Мөн Замын-Үүд дэх Гаалийн газраас иргэдэд хүнд сурталгүй үйлчлэх тал дээр анхаарч, санал гомдол хүлээн авч, шуурхай шийдвэрлэх 9636-1281 гэсэн дугаарыг өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд тогтмол ажиллуулж эхэлсэн байна. Иргэд уг дугаараар хандан гаалийн байгууллагын ажилчдын хандлага, ёс зүйтэй холбоотой санал гомдлоо хэлэхээс гадна хориотой, хязгаарлалттай бараа бүтээгдэхүүний мэдээллийг авах боломжтой. Дээрх санал, гомдлын утсыг гаалийн дөрвөн алба хянаад, цаг алдалгүй шуурхай шийдвэрлэнэ хэмээн Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *