Categories
мэдээ нийгэм

Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжид өөрчлөлт орлоо

Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулах ажлын талаар БШУ-ны сайд, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсад замын төлбөр хураах нийт 35 цэг байдаг. Эдгээр цэгийг цахимжуулаагүй учраас орлого нь тодорхой бус байгаа юм. Өөрөөр хэлбэл, жолооч болгоноос замын төлбөрийг гараар хурааж авдаг.

Жил болгон замын хураамжаас 30 орчим тэрбум төгрөгийг орлого ордог. Хэрэв төлбөр хураах цэгийг цахимд бүрэн шилжүүлж чадвал одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой. Тодруулбал, 9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломж байна.

Цаашдаа төлбөр авах 23 цэгийг бүрэн цахимжуулах бололцоотой. Цахимжуулахдаа иргэдэд хүртээмжтэй байдлаар QR код уншуулах эсвэл картаар төлбөр тооцоо хийдэг зохион байгуулалтыг төлөвлөж байгаа. Улсын төсвөөс мөнгө гарахгүй. Энэ нь төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх цахим шилжилт болно гэсэн үг” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *