Categories
мэдээ нийгэм

​Замын халтиргаа гулгаанаас болгоомжлоорой

Сүүлийн хэдэн өдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларч байсан. Тэгвэл өнөөдрөөс зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч эхлээд байна.

Мөн өнгөрсөн шөнө нийслэлд орсон цас ихээхэн хэмжээний халтиргаа, гулгаа үүсгэсэн. Үүнээс болж Налайхын замд халтиргаа үүсч, осол гаран тээврийн хэрэгсэл замын хажуу руу унасан хэрэг гарчээ. Ер нь орон нутгийн зарим замд нөхцөл байдал хүнд байгаа тул иргэд цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт нь авч, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлэв.

Маргааш нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Улмаар салхи зүүн зүгийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэхийг ЦУОШГ-аас сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *