Categories
мэдээ нийгэм

Зам засварын ажлууд хийгдэх газрууд

Нийслэлд 2015 онд 14 байршилд 96 тэрбум төгрөгийн зам барилгын ажил хийнэ.

Ингэхдээ
44.62 км авто зам, 453 метр урт гүүрийг шинээр барьж, 37.65 км авто зам,
134 метр гүүрийг өргөтгөж шинэчлэхээр төлөвлөсөн байна.

Авто замын
бүтээн байгуулалтын ажил энэ сарын 15-наас эхлэхээр бэлтгэл ажил
хангагдсан болохыг Авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэллээ.

Энэ жил
автозамын салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөх бөгөөд цар
хүрээ, ачаалал ихтэй замуудыг шинэчлэн засахаар төлөвлөсөн болохыг
албаныхан хэлсэн юм.

Тодруулбал,

Дамбадаржаагийн уулзвар-Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км автозамын өргөтгөл, шинэчлэлт,
7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэл 3.3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт,
Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км автозамын засвар,
Гүнтийн даваа чиглэлийн замаас Ар гүнтийн зуслан хүртэл 7.36 км авто зам,
Өлзийт хороолол-Био комбинат-Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто замын ажлууд энэ онд хийнэ.

Энэ жилийн
хувьд гол ачаалалтай замууд ачааллаа багасгахын тулд өргөтгөл
шинэчлэлийн ажил хийх бөгөөд хэсэгчилж хөдөлгөөн зохицуулалт хийх аж.
Тиймээс энэ талаарх мэдээллийг тухай бүрт нь хэвлэл мэдээллээр дамжуулан
өгөх болно гэдгийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн
газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *