Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн салбарын 91 үйлчилгээг бүрэн цахимжуулна DNN.mn

Авлигаас ангид шилэн, ард түмэндээ ойр цахим яам болох зорилтын хүрээнд зам тээврийн салбарын хэмжээнд нийт 91 үйлчилгээг бүрэн цахимжуулж, үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй болгоно.

Тодруулбал, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл хийж, бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулна.

Салбарын нэгдсэн платформтой болж төрийн бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох ажиллагааг бүрэн цахимжуулна.

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ (RFID) нэвтрүүлж, авто замаас төлбөр авах үйл ажиллагаа, техникийн хяналтын үзлэг, татвар, даатгал, торгуулийн мэдээллийг бүрэн цахимжуулж, хяналтыг сайжруулна.

Үнэмлэх, гэрчилгээ, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод нээлттэйгээр бүрэн цахимжуулж хүнд суртал, авлигаас ангид байлгах зорилтуудыг тавьж, үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг хийж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *