Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг санууллаа

Замын цагдаа зурган илэрцүүд

Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 268 дуудлага, мэдээ мэдээлэл энэ сарын 20-нд хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 193 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 7 хүн гэмтсэн байна.

Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5 ослын улмаас 7 хүн гэмтсэн, мөргөлдөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байгаа аж. Тухайлбал, СБД-ийн нутаг, 5-н буудлын замд амины “T.Prius” маркийн автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч Т, Г нарыг мөргөж гэмтээсэн гэнэ. Тухайн үед явган зорчигч нар мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон гэв. Мөн Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг, асфальтан замд “Infiniti” маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 40 настай Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Үүнийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Харин гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 45 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч 2, явган зорчигч 2 бүртгэгдсэн байна. Иймээс амралтын өдрүүдэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг санууллаа.

Б.УРНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *