Тээврийн цагдаагийн албаны Шуурхай жижүүрийн утсанд 2020 оны 10.31-11.01-ний өдөр зам тээврийн ослын 464 дуудлага иржээ.
Ослын улмаас долоон хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна. Зам тээврийн ноцтой ослын улмаас орон нутагт таван хүний амь хохирсон байна.
Хүний амь хохирсон ослууд:
2020.10.31-ний 14:30 цагийн орчимд Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сумын нутагт шороон замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 38 настай, эмэгтэй амиа алдсан.
2020.10.31-ний өдөр 21:21 цагийн орчимд Төв аймаг Баянчандмань сумын нутагт асфальтан замд Hyundai porter маркийн автомашины жолооч нь явган зорчигч 38 настай, эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон
2020.11.01-ний өдөр 08:56 цагийн орчимд Говь-Алтай аймаг Дэлгэр сумын нутагт асфальтан замд Toyota prius мркийн автомашин онхолдож, жолооч, 59 настай, эрэгтэй амиа алдсан
2020.11.02-ны 00:28 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд сум “Нүүрс тээврийн замын 101 дэх км” гэх газарт асфальтан замд Howo маркийн автомашин Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч, 48 настай, эрэгтэй амиа алдсан
2020.11.01-ний 14:35 цагийн орчимд Өвөрхангай аймаг Хужирт сумын нутагт шороон замд Kia Bongo маркийн автомашин өнхөрч, явган зорчигч, 3 настай, эрэгтэй хүүхдийн амь нас хохирсон осол тус тус гарчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлсэн байна.
Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 150 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцжээ.