Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас 61 хүүхэд амиа алджээ

2020 оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн ослын 60229 дуудлага бүртгэгдэж, 410 хүн амиа алджээ.

Түүнчлэн зам тээврийн ослын улмаас 18 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирсан байна.

Жолооч таны тоомжиргүй гаргасан ганцхан алдаа төлж баршгүй өр, төлбөрт оруулж мэдэх юм. Замын хөдөлгөөний дүрмийг зөвхөн цагдаад торгуулахгүйн тулд биелүүлэх бус, өөрт учирч болох эрсдэлээс сэргийлэхийн тулд биелүүлж байгаа гэдгийг санах хэрэгтэй.

Зам тээврийн осол нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэн гардаг. Тиймээс жолооч та замын хөдөлгөөний дүрмийг өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө заавал дагаж мөрдөөрэй хэмээн Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *