Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар шууд мэдээлэл хийж байна. Шөнөдөө -30-аас дээш хэмтэй хүйтэн хонож байгаа энэ үед замын хөдөлгөөн багасаж, хальтиргаа гулгаа ихсэх нөхцөл үүсдэг. Иймд жолооч нар хурдаа тохируулж зорчихыг анхааруулж байна.
Зам тээврийн ослын улмаас 2019 онд 561, 2020 онд 430 хүн амиа алдсан. Өнгөрсөн онд зам тээврийн ослоор амиа алдсан иргэдийн 32 хувь нь явган зорчигч, 32 хувь нь жолооч нар, бусад нь жолоочийн хажууд сууж явсан зорчигч байна. Улаанбаатарт 119 хүний амь нас хохирсон, үүний 89 нь явган зорчигч байв хэмээн мэдээллээ.