Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас 20 хүн гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 2020.01.27-30-ны өдрүүдэд 1099 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 866-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 20 хүн гэмтэж бэртсэний дотор 4 хүүхэд хүнд хүндэвтэр гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас Нийслэлд 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -15
  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Онхолдох хэлбэрээр- 2
  • Үл хөдлөх зүйл мөргөх 1
  • Ухрах хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.01.27-ны өдрийн 20:49 цагийн орчимд ХУД-ийн 14 дүгээр хороо Өлзийтийн замд Hyundai Tanklorry маркийн автомашин онхолдож жолооч 44 настай, эрэгтэй нас барсан.

2020.01.27-ны 16:00 цагийн орчимд Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг хашаа дотор Daewoo маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 54 настай, эрэгтэй Д-г мөргөж амь насын хохироосон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 18,5 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 26 хувиар, гэмтсэн хүүхэд 4 дахин тус тус буурсанч, гэмтсэн хүн 5 хувиар, хүний амь нас хохирсон осол 2 дахин өссөн байна.

Замын хөдөлгөөний ачаалал бага хөдөлгөөн сийрэг байгаа ч зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл нэмэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явахыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *