Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд өчигдөр 15.25 цагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Латио” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Ланд крузер-200” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас дөрвөн хүн хүнд гэмтэж, дөрвөн хүн нас барсан байна. 45 настай эрэгтэй Ц, 45 настай эмэгтэй Т, 26 настай эрэгтэй Б, арван настай Б нар гэмтлээ даалгүй газар дээрээ нас барсан бол 55 настай эмэгтэй М, 42 настай эрэгтэй Б, 32 настай эмэгтэй С, дөрвөн настай эмэгтэй А нар гэмтэж Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.