Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн 249 дуудлага бүртгэгджээ

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 263 хүлээн авснаас зам тээврийн ослын 249 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 6 гарч 7 хүн гэмтсэн, зам тээврийн осол 8 бүртгэгдсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 3 үүнээс жолооч 3 , хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 69 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 1 дүгээр хороолол 32 дугаар баыйрны урд замд Тоёота креста маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад Х.Портер маркийн авюто машинтай мөргөлдөж 2 хүнийг гэмтээсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна. Баасан гараг болон амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал эрс нэмэгдэж зам тээврийн осолд өртөх, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *