Categories
мэдээ нийгэм

Залуус гэрэл зургаар өрсөлдөнө

Монголын Залуучуудын Холбоо “Залуу үе” сэтгүүл хамтран “Бүтээлч залуу” гэрэл зургийн уралдаан зарлалаа. Энэхүү уралдаан нь залуу гэрэл зурагчдын чадварыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг гэрэл зурагт түлхүү сонирхолтой болгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна. Уралдаанд 16-30 насны мэргэжлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчид оролцох бөгөөд 3 шаттайгаар явагдах юм.

Нэгдүгээр шатнаас шалгарсан оролцогчдын материалыг мэргэжлийн гэрэл зурагчид шүүн хэлэлцсэний дагуу 30 оролцогч хоёрдугаар шатанд орох эрхтэй болох ба зургийн лайк, шэйрийн тоо нь хоёр дахь үзүүлэлт болох аж.

Хоёрдугаар шатнаас 10 гэрэл зурагчин шалгарч гуравдугаар шатанд өрсөлдөх гэнэ. Эдгээр зурагчид нь өгөгдсөн сэдвийн дагуу зургаа илгээж, түүнээс эхний 3 байрыг тодруулах юм байна.

“Бүтээлч Залуу” гэрэл зургийн уралдаанд оролцогчдод сэдвийн дагуу зураг авсан байх, зургаа явуулахдаа зургийн нэр, зурагчны овог нэрийг тодорхой бичсэн байх, чанартай байх, зургийг уралдааны хугацаанд авсан байх, зурганд өнгө гэрлийн засвараас бусдыг хориглох, зураг тамгагүй байх, зураг бүр нэртэй байх гэсэн үндсэн шаардлагуудын тавьж байгаа юм байна. Мөн оролцогч залуус нэг шатанд гурав хүртлэх зураг илгээх боломжтой юм байна.

Уралдаанд оролцох гэрэл зургуудыг zalyyue@gmail.com хаягаар энэ сарын 31-ний 16:00 цаг хүртэл хүлээн авах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *