Categories
мэдээ нийгэм

Залуучуудын байгууллагуудын дунд “Спирт үү, Спорт уу” нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа

Монголын Залуучуудын Холбоо 2012 оны хоёрдугаар сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлж байсан билээ. Аяны хүрээнд жил бүр уламжлал болсон олон ажлыг зохион байгуулдаг. Түүний нэг болох залуучуудын байгууллагуудын дунд спортын нөхөрсөг тэмцээнийг 2017 оны 9-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээн сагсан бөмбөг, дартс, теннис гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдсан. Сагсан бөмбөгийн төрөлд 1-р байранд Улаанбаатар Төмөр замын татах хэсгийн залуус, 2-р байранд МЗХ-ны дэргэдэх “Нийгмийн Хөтөч”, “Тэлмэн Түүчээ” клубийн баг, 3-р байранд МЗХ-ны Гүйцэтгэх хорооны “Акок” багууд орсон. Харин дартсын эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд МЗХ-ны ахлах мэргэжилтэн Д.Ундармаа, 2-р байранд МЗХ-ны БТГ-ын дарга Д.Цэрэндулам, 3-р байранд УБ Төмөр замын татах хэсгийн Н.Бүжмаа нар шалгарсан бол эрэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд МЗХ-ны зурагчин Г.Батбямба, 2-р байранд МЗХ-ны мэргэжилтэн С.Түвшин, 3-р байранд н.Жамбалсүрэн нар шагналт байр эзэллээ.

Ширээний теннисний төрөлд 10 гаруй хүн өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд УБ Төмөр замын татах хэсгийн н.Амарсайхан, 2-р байранд УБ Төмөр замын татах хэсгийн н.Октябрь, 3-р байранд МЗХ-ны маркетингийн менежер Б.Төрболд нар тэргүүлсэн.

Залуус нэг өдрийг спиртээс татгалзаж, спортоор хичээллэж хурд хүч, авхаалж самбаагаа сорьсондоо баяртай байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *