БНЧУ-д болсон “Косиан” сангийн нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд амжилт гаргасан сурагчдад 9-12 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор Засгийн газрын III сарын 11-ны хуралдаанаар шийдвэрлэжээ.
- Тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ч.Цэцэнд 19 сая төгрөг,
- Хоёрдугаар байрын шагналт, ОХУ-ын Гнесний нэрэмжит Хөгжмийн коллежийн сурагч Т.Удвал, Хүүхдийн ордны хийлийн дугуйлангийн сурагч Т.Эсүй нарт тус бүр 14 сая төгрөг,
- Гуравдугаар байр эзэлсэн Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ж.Нарансоёмбо, Ө.Мишээл нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгох юм байна.
Мөн БНХАУ-ын Учао хотод болсон олон улсын циркчдийн наадмаас мөнгөн медаль хүртсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд 40 сая, Монте-Карлогийн дэлхийн циркчдийн их наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын циркчдийн холбооны уран бүтээлчдэд 34 сая төгрөг тус тус олгохоор болжээ.