Бүгд найрамдах Донецк Ард Улсын засаг захиргааны тэргүүн Александр Захарченкобаасан гарагийн орой амь үрэгдсэн. Тэгвэл уг хэрэгт хэд хэдэн хүн сэжигтнээр татагдаад байгаа аж. Баривчлагдсан сэжигтнүүд бүгд Киевийг гэмт хэрэг үйлдэхэд оролцсон гэж мэдүүлсэн байна.
Үүнийг Ням гарагт БНДАУ-ын засаг захиргааны тэргүүн Дмитрий Трапезников мэдээлэлжээ.
“Захарченкогийн амь насанд халдсантай холбогдуулан улс орон даяар аюулгүйн байдлыг чангатгасан”гэж Трапезников онцолсон байна. Мөн бүх гудамжинд 24 цагийн эргүүл гаргажээ.
Дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, есөн хүн бэртсэн байна. Бэртэгсэд дунд БНДАУ-ын сангийн сайд Алексанадр Тимофеев болон “Оплат Донбасса” залуучуудын платформын тэргүүн Наталия Волкова нар байжээ.
Г.БАЯРЦЭЦЭГ