Categories
мэдээ нийгэм

Зах, худалдааны төвд вакцины 16 түр цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.12.19/ 170 суурин, 16 түр цэгт 188 багийн 858 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвд 16 түр цэг ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 23, хоёр дахь тунд 36, нэмэлт сэргээх тунд 802, нийт 861 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.9 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 40.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2984 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.218 (76.7 хувь), 16-17 насны 26.878 (79.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

242032719_348471107087014_2400436223275223801_n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *