Categories
мэдээ нийгэм

Загасчиллын хорио өнөөдрөөс тавигдлаа

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглосон байдаг. Учир нь дээрх хугацаанд загас түрсээ шахдаг бөгөөд энэ үеэр загас агнасан тохиолдолд нөхөн төлбөр торгууль ногдуулах юм байна. Тодруулбал, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх эсвэл барьсан загасны төрлөөс хамаараад өөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг аж.

Тухайлбал зэвэг барьсан тохиолдолд нэг ширхэг тутамд 34 мянган төгрөг, Сибирь, Хадран баривал нэг ширхэг тутамд 8 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлөх зэргээр торгуульд оноодог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *