Categories
мэдээ спорт

З.Занабазар алт, Г.Мандахнаран мөнгөн медаль хүртжээ

Чөлөөт бөхийн таван тамирчин ОХУ-ын Сахад хамтарсан бэлтгэл хийж байгаа. Тэгвэл бөхчүүд тавдугаар сарын 26-27-нд “Триумф” ордонд болсон Монгол, Якут, Казахстаны бөхчүүдийн нөхөрсөг тэмцээнд оролцжээ. Тэмцээн 61, 65, 70, 74, 86 гэсэн таван жингийн ангилалд болсон ба ирэх сард Ингушийн Назрань хотод болох ОХУ-ын АШТ-д бэлтгэгдэж буй Якутын ихэнх шилдэг бөхчүүд энэхүү тэмцээнд зодогложээ.

Барилдаанд “Арслан” клубийн тамирчин ОУХМ З.Занабазар алтан медаль хүртсэн бол 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран мөнгө, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир хүрэл медаль хүртсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *