Categories
мэдээ нийгэм

З.Мэндсайхан: Зөрчил гаргасан ААН махаа экспортод гаргах зөвшөөрөлгүй DNN.mn

Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан “Одоогоор 15 аж ахуйн нэгж дулааны аргаар мах боловсруулах эрхтэй. Бид энэ эрхийг өгдөг асуудалд ойлголтоо цэгцлэх ёстой.

Тодруулбал, мах боловсруулж экспортод гаргах эрхийг Монгол Улсын ХХААХҮЯ болон Мэргэжлийн хяналтын байгууллага ч өгдөггүй.Махыг экспортод гаргах хүсэлтээ илэрхийлсэн ААН-үүдийн ажлын байрны дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллага гаргаж, тухайн дүгнэлтийг ХХААХҮ-ийн сайд Хятадын гаалийн байгууллагад уламжилдаг.

Өөрөөр хэлбэл, хоёр улсын экспорт, импортын мах махан бүтээгдэхүүн дээр тохирсон протоколоор импортлогч орон өөрийн улсад хийх импортын зөвшөөрлийг олгодог юм.

БНХАУ-ын Гаалийн байгууллага өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор Монгол Улсын 60 ААН-д импортын зөвшөөрөл олгосон байна. Үүнээс адууны мах төхөөрөх, экспортлох эрхтэй найм, дулааны аргаа үхэр, хонь, ямаа төхөөрөх 10 ААН, экспортлох 15 ААН байгаа.

Тэдгээр ААН-үүдэд мал эмнэлгийн гарал үүсэл дээр үндэслэж, олон улсад экспортлох гэрчилгээг өгдөг. Харин одоо зөрчил илэрсэн байгаа ААН-үүдэд ямар нэг байдлаар экспортод гаргах болон мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ авахаар хандсан зүйлгүй. Тэд бүтээгдэхүүнээ экспортод гаргах зөвшөөрөлгүй ААН-үүд.

Мөн Мал эмнэлгийн мөшгөх системийг бид гаргаж, аль цэгээс бэлтгэгдээд Улаанбаатар хотод орж ирж байгаа талаар мөшгөх системээр Мал эмнэлэгт хяналт тавьдаг.

Тухайлбал, өчигдөр Улаанбаатар хотод 65.9 тонн мах, 157,000 литр сүү орж ирсэн. Энэ бүгдээрээ мал эмнэлгийн гарал үүсэлтэй бүтээгдэхүүнүүд.

Манай хүнсний үйлдвэрүүд нойтон махыг амталж, боловсруулж хэрэглэдэг. Гэтэл дулааны аргаар боловсруулсан мах гэдэг нь 70-80 градуст бүрэн болгочихсон мах. Ийм махыг оруулж ирж, хүн амын хэрэглээнд хэрэглэх нь үйлдвэрлэлийн технологийн хувьд боломжгүй.

Мал эмнэлэг Улаанбаатар хотод орж ирж байгаа бүх маханд хяналт тавьж чадаж байгаа тул иргэд итгэлтэй байхыг хүсэж байна.

Мөн Эмээлт орчмын боловсруулах үйлдвэрээс махыг экспортод гаргах асуудал дээр ААН-үүд гаалийн байгууллагад малаа Мал эмнэлгийн олон улсын сертификат буюу шинжилгээнд хамруулсны дараа экспортод гаргах эрхтэй байдаг.

Мал махны эрүүл ахуйг зөрчсөн асуудал бол хэдхэн ААН-ийн асуудал мэт боловч Монгол Улсын мал, махны экспортыг бүрэн утгаар нь саад учруулах байдлыг үүсгэж байгаа. Тиймээс салбар яам энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *