Categories
мэдээ нийгэм

З.Мэндсайхан: Хөл хорионы хугацаанд нийслэлд 494 тонн мах нийлүүлсэн, эрэлт тогтворжсон

ХХААХҮ-ИЙН САЙД З.МЭНДСАЙХАН ГОЛ НЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨӨЦИЙГ ТАНИЛЦУУЛЛАА  - ХХААХҮЯам

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны дараа сайд нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Хүнсний бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байна. Харин ургамлын тосны голлогч орнууд, жишээ нь Малайзад үйлдвэрүүд нь КОВИД-ын улмаас хаагдсан. Иймд үнэ нь гадаад зах зээлд өссөн. Бид ургамлын тосоо гаднаас худалдаж авдаг. Нөөцийн махны худалдаа нийслэлд сүүлийн хоёр өдөр илт буурсан. Өндөгний Түмэн шувуут, НВЦ компани өдөрт 520-550 мянган ширхэг өндөг нийлүүлж байна. Энэ хоёр компани үнээ нэмээгүй. Үнийн өсөлтөд МХЕГ, ШӨХТГ хяналт тавьж байгаа. Ургамлын тосны импортын хамааралтай учир гадаад зах зээлттэй холбоотойгоор өссөн. Махны нийлүүлэлт хэвийн байдалд шилжиж, үнэ тогтворжсон. Нийслэлд өдөрт дунджаар 550-600 тонн мах орон нутгаас орж ирж байгаа учир өнөөдрөөс эхлэн нөөцийн махны нийлүүлэлтийг зогсоосон. Хөл хорионы хугацаанд нийслэлд 494 тонн мах нийлүүлсэн, эрэлт тогтворжсон гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *